Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  нэмэлт өөрчлөлт оруулна
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 33 нь буюу 66 хувь нь, энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах саналыг 72.5 хувь нь дэмжлээ.

Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байнгын хорооноос санаачлан боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 53 гишүүний 42 нь буюу 79.2 хувь нь дэмжив. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр боллоо.

Хуваалцах