Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх байсан.
Дээрх асуудлын хүрээнд хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт, хариулт явуулж саналаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


















