Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг, мөн шинээр байгуулагдсан Тахарын албаны хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бар
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг, мөн шинээр байгуулагдсан Тахарын албаны хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Хуулийн төсөлд Мөрдөх алба нь Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдын үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт болон бусад 54 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах мөн Тахарын алба нь Эрүүгийн хуульд заасан таван төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэл, долоон төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах зэрэг зүйлүүдийг тусгаж өгчээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


















