Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах санал гаргалаа. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хууль зүйн байнгын хороонд хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан байна.

Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа прокурорын байгууллагыг прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.

Харин одоо Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны долдугаар сарын 1-нээс Дүүргийн шүүх байгуулахыг хүчингүй болгох Шүүх байгуулах тухай хуулийг яаравчлан хэлэлцэх шаардлагатай болсныг УИХ-ын дарга хэллээ.

Хуваалцах