Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн хэргийн 72,1 хувийг нь шийдвэрлэжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 187 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 135 хэрэг буюу 72,1 хувийг шийдвэрлэжээ. Мөн нийт шийдвэрлэсэн хэргээс 43-ыг нь прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. Харин 41 хэргийг хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ одоо 39 хэргийг шийдвэр

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хэргийн 72,1 хувийг нь шийдвэрлэжээ
Эрүүгийн хэргийн 72,1 хувийг нь шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 187 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 135 хэрэг буюу 72,1 хувийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 43 хэргийг прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, 41 хэргийг хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ, 39 хэргийг шийдвэрлэх үлдээд байна.

Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байдлаар нийт 187 хэргийн 70 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан бол хэтрүүлсэн хэрэг 25 байжээ.

Хээл хахууль өгөх, авах хэрэг 42 бүртгэгдэж, мөрдөн байцаах ажиллагааг явуулан холбогдох шийдвэрийг гаргажээ.

Харин нийт шалгасан хэргийн дотор улс төрийн албан хаагч 35, төрийн үйлчилгээний албан хаагч 42, төрийн тусгай албан хаагч 46, төрийн захиргааны албан хаагч 48 байжээ.

Хуваалцах