Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн хэргийн 76 холбогдогч гадаад улс руу гарчээ

Судалгааны дүнгээс үзэхэд, 2002-2013 онд эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч хэргийг шалгах явцад гадаад улс руу гарсан байна. Иймд эдгээр хүмүүст холбогдох асуудлыг Гадаад харилцааны яам ЭЦГ, ТЕГ зэрэг бусад холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хэргийн 76 холбогдогч гадаад улс руу гарчээ
Эрүүгийн хэргийн 76 холбогдогч гадаад улс руу гарчээ. Зураг: МҮОНРТ

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хурал болж Прокурорын байгууллагаас 2014 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хэлэлцжээ.

Прокурорын байгууллага 2014 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, шалгалт судалгааны чанар үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллажээ.Судалгааны дүнгээс үзэхэд, 2002-2013 онд эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч хэргийг шалгах явцад гадаад улс руу гарсан байна. Иймд эдгээр хүмүүст холбогдох асуудлыг Гадаад харилцааны яам ЭЦГ, ТЕГ зэрэг бусад холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.

Хуваалцах