Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ес нь шалгалтад тэнцжээ

Шүүхийн ерөнхий зөвлөл эрүүгийн хэрэг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн арван сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ес нь шалгалтад тэнцжээ
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ес нь шалгалтад тэнцжээ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөл эрүүгийн хэрэг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн арван сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Нийт 15 шүүгч бүртгүүлснээс 13 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн байна. Өчигдөр (магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өгч, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууссан.

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Шалгалт өгсөн шүүгчдээс 9 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид өчигдөр Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтаа өгсөн. Өнөөдөр хууль тайлбар мэдлэг, чадварын шалгалт өгснөөр тухайн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.

Хуваалцах