Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт, ярилцлага хийлээ
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт, ярилцлага зохион байгуулав.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт, ярилцлага зохион байгуулав. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болсон уг уулзалт, ярилцлагад Нийслэл, Дүүргийн шүүхийн шүүгчид ирж оролцсон бол орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдож, Дээд шүүхийн шүүгчдээс энэ талаар тулгамдаж буй асуултдаа хариулт авсан юм.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өршөөлд хамрагдах ялтнуудын материалыг прокуророос ирсэн тохиолдолд яаралтай судалж, хорих анги дээр нь хуралдаан хийж, энэ долоо хоногтоо багтаан өршөөн суллахыг үүрэг болголоо гэж УДШ-ээс мэдээллээ.


















