Эрүүгийн хэргийн танхим 648 хэрэг хүлээн авчээ
Үүнээс эрүүгийн 478, цагаатгалын зургаа буюу нийт 484 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өнгөрсөн онд 648 хэрэг хүлээн авчээ. Үүнээс эрүүгийн 478, цагаатгалын зургаа буюу нийт 484 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Мөн эрүүгийн 91, цагаатгалын хоёр хэргийг хянан буцааж, Ерөнхий шүүгчийн ажлын албанд 55 хэргийг шилжүүлсэн байна. Мөн онд Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 70 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 6.9 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимаас 2013, 2014 онд шийдвэрлэсэн хэргүүдийн жишиг тогтоолуудыг багтаасан “Дээд шүүхийн тогтоолын эмхэтгэл” номыг хэвлэлтэд бэлэн болгосон нь шүүхийн практикт томоохон үйл явдал болжээ.


















