Эрүүгийн хуулийг буцааж татахыг шаарджээ
Тодруулбал, Эрүүгийн хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх суурь зарчмыг гажуудуулсан гэж үзэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Ням
Мэдээллийн алба

УИХ-ын нэр бүхий хэсэг гишүүд чуулганаар хэлэлцэж буй Эрүүгийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж буцаахыг шаарджээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх суурь зарчмыг гажуудуулсан гэж үзэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Ням-Дорж, Л.Цог, Б.Чойжилсүрэн, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар төсөл санаачлагч Засгийн газарт нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар уг хууль Үндсэн хуультай зөрчилдсөн тул хуралдааны үйл ажиллагаанд оролцох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж хурлыг орхин гарсан аж. Гэтэл Байнгын хорооны хуралдааныг 19 гишүүнээс есөн гишүүний ирцтэйгээр үргэлжлүүлж, улмаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасан нь хүчин төгөлдөр бус болсон гэсэн байна. Иймд УИХ-ын даргыг УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргийнхээ дагуу Байнгын хорооны дээрх хууль бус санал хураалтын дүнг үндэслэн Эрүүгийн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх, улмаар төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй хэмээн үзжээ.




















