Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр УИХ-ын даргад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр УИХ-ын даргад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа. 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус тус оржээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томьёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуваалцах