Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл ажлын байр”-ны аянг өнөөдөр эхлүүлнэ

Өнөөдөр “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг өнөөдрөөс эхлүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл ажлын байр”-ны аянг өнөөдөр эхлүүлнэ
“Эрүүл ажлын байр”-ны аянг өнөөдөр эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг өнөөдрөөс эхлүүлжээ.

Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү аяны нээлт өнөөдөр 14:00 цагаас Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд болно.

Монгол Улсад “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны талаарх ойлголт хэр байдаг тухай болон төрөөс энэ чиглэлд баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хуваалцах