Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна
Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.

Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар

Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулсан байх

Шалгаруулалтын материал авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал

Хүлээн авах байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс. 320981 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хуваалцах