Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг зогсоов
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Мэдээллийн алба

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо. НМХГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу нийт 87 аж ахуйн нэгж 40 гаруй албан тушаалтанд 34 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Шалгалтаар, нийслэлд хоолны үйлчилгээ эрхэлж байгаа газруудын 200-гаад нь буюу 50 гаруй хувь нь эрсдэлтэй, 20 гаруй хувь нь эрсдэл өндөртэй гэж гарсан байна. Энэ тухай “Хурд” агентлагийн сурвалжлагч Б.Отгон-Эрдэнэ утсаар мэдээллээ.


















