Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газруудын үйл ажиллагааг зогсоолоо

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж иргэдийг хамруулан хяналт шалгалтыг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газруудын үйл ажиллагааг зогсоолоо
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газруудын үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж иргэдийг хамруулан хяналт шалгалтыг хийлээ.Шалгалтаар иргэн Б.Б-ийн нийтийн орон сууцны 1 давхарт малын дотор мах чанаж буй зөрчлийг таслан зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй иргэн С.Бо-ийн “Гэрийн хуушуур”, Х.Э-ийн “Өег зоог”-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хэрэг нээж, тухайн үйл ажиллагааг зогсоох саналыг дүүргийн прокурорын газарт хүргүүллээ.

Хуваалцах