Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол үйлдвэрлэлийн газарт шийтгэл ногдууллаа

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Миний зоог” цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол үйлдвэрлэлийн газарт шийтгэл ногдууллаа
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол үйлдвэрлэлийн газарт шийтгэл ногдууллаа. Зураг: МҮОНРТ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Миний зоог” цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн явцад хоолны дээж авч тэмдэглэл үйлдээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ялаа ихтэй, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу торгууль шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах талаар албан даалгавар өгч, гомдол гаргасан иргэнд хариу мэдэгдлээ.

Хуваалцах