Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл амралт- 6” дугуйн аялал болов

“Хос мөнгөн хүрд” дугуйн холбооноос Говьсүмбэр аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулдаг “Эрүүл амралт” дугуйн аялал энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл амралт- 6” дугуйн аялал болов
“Эрүүл амралт- 6” дугуйн аялал болов. Зураг: МҮОНРТ

“Хос мөнгөн хүрд” дугуйн холбооноос Говьсүмбэр аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулдаг “Эрүүл амралт” дугуйн аялал энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдлаа. Аялал энэ сарын 16-17-ны хооронд Чойр хот-Зараагийн зүүн өврийн хүн чулуу-Сансар уулын чиглэлд зохион байгуулагдаж, 71 км аялалаа.
Аялалд 13-66 насны 27 аялагч оролцож, өөрсдийн тэсвэр тэвчээрээ сорьсон байна. Аялалын үеэр зохион байгуулагдсан “АХА” тэмцээнд Б.Баярсайхан тэргүүн байр эзэлсэн бол, хөгжөөнт буухиа тэмцээнд Монгол Улсын Гавьяат багш Н.Түмэн-Өлзий ахлагчтай баг тэргүүн байр эзэлжээ.

Хуваалцах