Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө сарын аян зарлалаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо өнгөрсөн даваа гарагт хуралдаж Үндэсний хорооны 2013 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2014 оны ажлын төлөвлөгөөний төсөл, “ХАБЭА-н сарын аян-2014”-ыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, сарын аяны төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцс

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө сарын аян зарлалаа
Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө сарын аян зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо өнгөрсөн Даваа гарагт хуралдаж Үндэсний хорооны 2013 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2014 оны ажлын төлөвлөгөөний төсөл, “ХАБЭА-н сарын аян-2014”-ыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, сарын аяны төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Хуралдаанаар "ХАБЭА-н сарын аян-2014”-ыг уламжлал болгон энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулах шийдвэрийг үндэсний хорооны хурлаас гаргасан байна.

Сарын аяныг зохион байгуулах талаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, хөдөлмөрийн хэлтэс, дээрх салбарын яамдад чиглэл хүргүүлжээ.

Хуваалцах