Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аяныг зохион байгуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоом

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ
“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аяныг зохион байгуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд, саун, алжаал тайлах төвүүдэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулахад тус аяны гол зорилго оршиж байгаа юм.

“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян Баянзүрх дүүрэгт ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, архи, тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хангах, эрүүл зөв амьдралын хэв загварыг нийтэд сурталчлан таниулж ажиллах юм байна.

Түлхүүр үг:“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ
Хуваалцах