Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ

Нэгдүгээр сарын 18-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ
“Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 18-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Эрүүл мэндийн салбарын ойрын 10 жилийн хугацааны хөгжлийн зураглал, төлөвлөлтийг багтаасан баримт бичиг юм. Тус бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймаг бүр өөрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ шаардлага, өвөрмөц онцлогыг харгалзан орон нутагт дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ёстой ажээ.

Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Оюунцэцэг Дархан-Уул аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзсан байна. Ингэснээр тус аймгийн Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэлтэй төрийн бодлогыг уялдуулан хоёр жилийн хугацаатай “Эрүүл Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Хуваалцах