“Эрүүл элэг” хөтөлбөр Увс аймагт хэрэгжинэ
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран “Эрүүл элэг” хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран “Эрүүл элэг” хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлэхээр боллоо.
"Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд аймгийн нийт ард иргэд, насанд хүрэгчдийг элэгний вирусын шинжилгээнд хамруулан, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэхээс гадна вирусын халдвартай өвчтөнүүдийн цаашдын эмчилгээ, түүнийг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулж, эмчлэх талаар аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад сургалт зохион байгуулна.


















