Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл хотын манлайлал хөтөлбөрт хамрагдлаа

"Эрүүл хотын манлайлал" хөтөлбөрийн хүрээнд 2019 оны долоодугаар сарын 15-19-ний өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотын Жонно, Гандонг дүүрэг Шиюүнг хот, Кёнги мужид чадавхжуулах сургалт болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл хотын манлайлал хөтөлбөрт хамрагдлаа
Эрүүл хотын манлайлал хөтөлбөрт хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

"Эрүүл хотын манлайлал" хөтөлбөрийн хүрээнд 2019 оны долоодугаар сарын 15-19-ний өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотын Жонно, Гандонг дүүрэг Шиюүнг хот, Кёнги мужид чадавхжуулах сургалт болжээ.

Сургалтад ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Ганзориг, Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Төмөрбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаа, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар хамрагдсан байна. Энэ үеэр Эрүүл хот 100 нас төв, Амсадунг иргэдэд үйлчлэх төв, Фармекс төв, Волгат аз жаргал эрүүл мэндийн төвүүдээр зочилж туршлага судалсан байна. Мөн Кёнги аймгийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар болжээ.

Цаашид Дархан-Уул аймгийн Эрүүл хот хөтөлбөрийг эрчимжүүлж эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг, тамхинаас татгалзах хөдөлгөөн, ахмадын (зуун) 100 нас төвийн үйл ажиллагааны туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах