Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсана" гэв

УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ нийгмийн хамгааллын зарим зардлыг танах байр суурьтай хэвээр зогсоход хүрвэл хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлнэ хэмээн мэдэгдэв.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсана" гэв
"Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсана" гэв. Зураг: МҮОНРТ

Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн ажилтны үйлвэрчний эвлэлийн холбоодын хамтарсан хурлаар шуурхай ажлын хэсэг, штаб байгуулж хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болжээ. Тэд хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ нийгмийн хамгааллын зарим зардлыг танах байр суурьтай хэвээр зогсоход хүрвэл хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлнэ хэмээн мэдэгдэв. Мөн төсвийн тодотголд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв суулгах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж. Улсын хэмжээнд 180 мянган Төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 116 мянга нь Төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг аж. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээ эхэлсэн хэдий ч талууд саналаа нэгтгэхээр түр завсарлаад байсан. Тэгвэл өнөөдөр уг хэлэлцээ 16.00 цагт үргэлжлэхээр тогтжээ.

Хуваалцах