Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэнд, спортын цогцолбор үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ

ИНЕГ-ын Эрүүл мэнд, спортын цогцолбор үйл ажиллагаагаа эхлэхээр Улсын комиссын дүгнэлтийг хүлээж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэнд, спортын цогцолбор үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ
Эрүүл мэнд, спортын цогцолбор үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-аас салбарын ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулсан ажил болгож бүтээн байгуулсан спорт цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахаар 2021 оны 7 дугаар сарын 5-нд Улсын комисс ажилласан бөгөөд Улсын комиссын дүгнэлт нь хараахан гараагүй байна.

ИНЕГ-ын Эрүүл мэнд, спортын цогцолбор үйл ажиллагаагаа эхлэхээр Улсын комиссын дүгнэлтийг хүлээж байна. Спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, фитнесс, чийрэгжүүлэлтийн танхим гээд иж бүрэн хэмжээнд бүтээн босгосон спорт цогцолбор Улсын комиссын дүгнэлт гарснаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар

Хуваалцах