Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэнд, спортын яам ажлаа муу хийж байна

Эрүүл мэнд, спортын яам ажлаа муу хийж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас шүүмжиллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэнд, спортын яам ажлаа муу хийж байна
Эрүүл мэнд, спортын яам ажлаа муу хийж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын яам ажлаа муу хийж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас шүүмжиллээ.

Тодруулбал, ирэх оны эмийн төсвийг хасчихаад байхад салбарын яамнаас ямар ч ажил хийсэнгүй. Эмийн төсөв бол хамгийн чухал төсвүүдийн нэг. Одоогийн баталсан төсвийн хэмжээ зургаан сарын эмийн хүрэлцээг хангаж чадна гэж Эрүүл мэндийн газраас үзэж байна. Түүнчлэн нийслэлийн эмийн төсвийг мөн 30 хүртэл хувиар хассан.

Ханиад, томууны өвчлөл ихэсч, хүн ам хурдацтай өсөж байгаа энэ үед нийслэлийн эмийн төсвийг хассан нь буруу гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Энхбат ярилаа.

Хуваалцах