Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагууд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

Мөн Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцож, зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагууд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ
Эрүүл мэндийн байгууллагууд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын санаачлагаар энэ сарын 1-4 өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудтай энэ онд хийсэн гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гүйцэтгэлийн гурвалсан гэрээ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвтэй үр дүнгийн гэрээ, Хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулан, хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна. Хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Хувийн хэвшлийн ортой 11 эмнэлгийн эрхлэгч нар гэрээний биелэлт, ажлын тайлан, олон нийтэд хүрсэн үр дүн, ололт, амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид тавих саналаа илэрхийлжээ. Мөн Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцож, зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хуваалцах