Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлжээ

ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүллээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлжээ
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүллээ.

Тодруулбал;

-Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,

-Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,

-Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,

-Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож байна.

Хуваалцах