Эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан коронавирусийн халдвар авчээ
Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллийг дамжуулъя.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллийг дамжуулъя. Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар 848 хүн өвчилж, 25 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байна.
БНХАУ-аас өөр бусад оронд бүртгэгдсэн 18 тохиолдол нь бүгд Үхань хотод аялсан өгүүлэмжтэй байна. Мөн 16 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас барсан, АНУ-д хоёр дахь тохиолдол, Франц улсад гурван тохиолдол, Вьетнам улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх


















