Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна

Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулах шийдвэрийг ээлжит хуралдааны үеэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулах шийдвэрийг ээлжит хуралдааны үеэр гаргалаа. Тодруулбал, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай уг асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм байна.

Төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, “Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдах аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон түүний салбар нэгжүүд Эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн тогтоолыг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хуваалцах