Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг цар тахалд зарцуулна
Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар Улсын Их Хурлаас түр хуулийг баталсан.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар Улсын Их Хурлаас түр хуулийг баталсан. Ковидын түр хуулийн үйлчлэх хугацааг хагас жилээр сунгаж, ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг Засгийн газар журам гарган захиран зарцуулах, хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулахаар зарим өөрчлөлт оруулахаар УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.


















