Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ
Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Мэдээллийн алба

Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.Шимтгэл төлөх заавартай танилцана уу.




Алхам 1: E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.Алхам 2: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.Алхам 3: Даатгуулагчийн төрлөө сонгох.Алхам 4: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.Алхам 5: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.Алхам 6: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгохАлхам 7: Төлбөрийн боломжуудаас сонгохТа шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.


















