Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийн болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагуудаас тус бүр гурван хүний нэрийг дэвшүүлж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд 2015 оны 10 дугаар сарын 21-ний дотор материалаа ирүүлнэ үү.
Нэр дэвшигч тус бүр дээр дараах материалыг бүрдүүлнэ:
- Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэгч тухайн байгууллагын албан бичиг, тогтоол /шийдвэр/
-Нэр дэвшигчийн анкет
Улсын Их Хурлын Тамгын газар


















