Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг долоодугаар сар хүртэл үргэлжилнэ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг нь энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг нь энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэхийг анхааруулж байна. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван жил буюу 2012.01.01-нээс 2015.01.01-ний хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагч 80 мянган төгрөгийн үнэгүй шинжилгээнд хамрагдах боломжтой байдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Ингэхдээ ерөнхий, хавдрын, харшлын гэсэн оношлогоо, шинжилгээний гурван багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээт эмнэлгүүдэд, харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй юм.
Дашрамд дурдахад, даатгуулагч та эрх үүссэн эсэхээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын баруун хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ шалгах” хэсгээр орж шалгах эсвэл харьяа аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулах боломжтой аж.


















