Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүл мэндийн дэд сайд “Жайка”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр буюу мягмар гарагт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтанд Дэд сайдын хамт Бодлого төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд, ЖАЙКА байгууллагын То

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн дэд сайд “Жайка”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн дэд сайд “Жайка”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу мягмар гарагт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтанд Дэд сайдын хамт Бодлого төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд, ЖАЙКА байгууллагын Токио дахь төвийн Хүний хөгжлийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн Дэд захирал Аоки Цүненори, Эрүүл мэндийн ахлах зөвлөх Исоно Мицүо нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхи, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар санал солилцсон юм. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын “техникийн хамтын ажиллагааны төсөл” /2013-2018/-ийн талаар ярилцлаа.

Түлхүүр үг:Жайка
Хуваалцах