Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүл мэндийн дэд сайд Хүүхдийн клиник сувилалынханд үүрэг өглөө

Баянгол дүүргийн харьяа дутуу нярай болон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хордсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус клиникийн дарга, ажилчдаас тодрууллаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн дэд сайд Хүүхдийн клиник сувилалынханд үүрэг өглөө
Эрүүл мэндийн дэд сайд Хүүхдийн клиник сувилалынханд үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн харьяа дутуу нярайболон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хордсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус клиникийн дарга, ажилчдаас тодрууллаа.

Долоон хүүхэд хордсноос хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Эхний ээлжиндсувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулсан. Одоогоор ажлын хэсгийг шуурхай гаргаж тус сувилалын ажилчид болон хүүхдүүдийг шинжилгээнд оруулж байгаа. Мөн зусланд гарсан хүүхдүүдээс дахин шинжилгээ авсан ч дахин хордлогын шинж илрээгүй байгаа” хэмээнХүүхдийн клиник сувилалын дарга мэдэгдлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа дахин ийм асуудал гаргахгүй талаар ямар арга хэмээ авч байгаа, хүнсний аюулгүй байдал болоод ажилчдын хувийн ариун цэврийн асуудлыг хянахад ямар арга хэмжээ авч байгаа ажлын тайлангаа ойрын хугацаанд ирүүлж,нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдэгдэж байхыг үүрэг болгов. Мөн тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Зөвхөн энэ асуудлыг шийдлээ гээд тайвшрах хэрэггүй. Цаашид эрүүл, аюулгүй орчинд хүүхдүүдийг сувилаж байхын тулд анхаарлаа улам сайжруулж ариутгал дэглэмийг чангатгах нь чухал байна. Ажлын хариуцлагаа нэмэгдүүлж ажиллаарай” гэдгийг сануулсан юм.

Түлхүүр үг:эх нялхасЭМЯ
Хуваалцах