Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Увс аймагт ажиллаж байна

Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” аян Увс аймагт наймдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Увс аймагт ажиллаж байна
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Увс аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” аян Увс аймагт наймдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Тус аяны үйл ажиллагаанд хяналт хийх, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд аймаг болон сумдад сүрьеэ болон тэмбүүгийн өвчлөлийн эсрэг хийгдэж байгаа ажлуудтай танилцаж, зөвлөмж мэдээлэл өгөх зорилгоор сумдын Засаг дарга нар болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзалт хийжээ.

Ажлын хэсэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-нд Наранбулаг суманд ажиллаж үзүүлэх сургалт зохион байгуулна.

Хуваалцах