Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн дэд сайд цаг үеийн асуудлаар аймгуудын эрүүл мэндийн газартай цахим хурал хийлээ

Цахим хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, үер, усны гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хариуцлагатай жижүүр ажиллуулах, эмч нарын шуурхай багийг томилон үүрэгжүүлэх ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгойло

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн дэд сайд цаг үеийн асуудлаар аймгуудын эрүүл мэндийн газартай цахим хурал хийлээ
Эрүүл мэндийн дэд сайд цаг үеийн асуудлаар аймгуудын эрүүл мэндийн газартай цахим хурал хийлээ. Зураг: МҮОНРТ

Цахим хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, үер, усны гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хариуцлагатай жижүүр ажиллуулах, эмч нарын шуурхай багийг томилон үүрэгжүүлэх ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн тэмбүү өвчнийг устгах зорилтын хүрээнд аймаг, нийслэлд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөмж өглөө.

Хурд хамтлагийн санаачилсан залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” төслийн хүрээнд Ерөнхий сайдын баталсан захирамжийн дагуу төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар чиглэл өгч, харилцан ярилцлаа.

Хуваалцах