Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрүүл мэндийн довтолгоо" Хэнтий аймагт үргэлжиллээ

Сургалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах арга зүй, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд оролцогчид иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг яаж дээшлүүлэх талаар санал солилцож, сургалтын олон арга хэлбэрээр дадлага ажлуудыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрүүл мэндийн довтолгоо"  Хэнтий аймагт үргэлжиллээ
"Эрүүл мэндийн довтолгоо" Хэнтий аймагт үргэлжиллээ. Зураг: МҮОНРТ

Улс орон даяар хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнээ хамруулан орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэлээ.

Орон нутгийн сургагч багш нар нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд иргэн бүрт 21 дадлыг хэвшүүлэх зорилготой юм. Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод гэрчилгээ гардуулан өглөө.
Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд, НХХ-ийн эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл Д.Баатарчулуун, НЭМХ-ийн дарга Д.Дашнамжилмаа нар нээж үг хэллээ. Тус сургалтад нийт 25 эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд бүсийн сургагч багш нар удирдан зохион байгуулсан байна.

Хуваалцах