Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл мэндийн довтолгоо” өдөрлөг зохион байгуулжээ

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” өдөрлөгийг зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл мэндийн довтолгоо” өдөрлөг зохион байгуулжээ
“Эрүүл мэндийн довтолгоо” өдөрлөг зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт НЭМХ-ийн дарга С.Энхжаргал, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхбаатар, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ю.Ариунаа болон 18 тасгийн 106 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 120 гаруй хэвтэн эмчлүүлэгч оролцжээ.

Тус арга хэмжээний үеэр Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд Эрүүл Мэндийн довтолгооны “Заавал хэвшүүлэх 21 дадал” орны номыг гардуулан өгөх үйл ажиллагаа мөн болсон байна.

Хуваалцах