Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томилов
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томилжээ.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томилжээ.
ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж, тамга тэмдгийг нь гардуулж өгсөн байна. Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор хүн. Тэрбээр эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн аж.



















