Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийлээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг шалгалаа. Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийлээ
Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг шалгалаа. Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал, энэхүү халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа талаар болон өвчтөн хүлээн авах, эмчлэх, тусгаарлах бүхий л ажиллагаа хэрхэн явагдах талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл авч, танилцлаа. Мөн эмч, ажилчид хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа болон хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэх, эмийн нөөц, халат, малгай,ариутгалын уусмал хангалтай байгаа эсэхийг тодруулав.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Эрүүл мэндийн сайд тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах, цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү гэнэтийн шалгалтын үеэр онцлоод эрүүл мэндийн байгууллагын хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байгаа асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсоныг мэдэгдэв. ХӨСҮТ-өөс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар жагсаалт гаргаснаа Эрүүл мэндийн сайдад танилцууллаа.

alt
alt
Хуваалцах