Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн сайд Хөвсгөл аймагт ажиллав

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-н гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймагт ажиллаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд "Элэгний эмгэггүй Хөвсгөлчүүд" дэд хөтөлбөрийн нээлтийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн сайд Хөвсгөл аймагт ажиллав
Эрүүл мэндийн сайд Хөвсгөл аймагт ажиллав. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-н гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймагт ажиллаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд "Элэгний эмгэггүй Хөвсгөлчүүд" дэд хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Түүнчлэн аймаг бүрт ЦССҮТ-ийн харьяа “Цусны салбар төв”-тэй болж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт мөн энэ өдөр тус төвийн нээлтийг нь хийсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тариалан, Их-Уул сумын эмнэлэг, Оюу-Ундраа хувийн эмнэлэг, Гурван гал ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Тариалан, Их-Уул сумын ЭМТ-ийн барилгын асуудал болоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэхээр болсон байна.

Мөн “Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн баяр”-ыг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан, албан хаагчдыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Хуваалцах