Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүл мэндийн сайдын сонсголыг авч хэлэлцлээ

Мөн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах, салбарын хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн сайдын сонсголыг авч хэлэлцлээ
Эрүүл мэндийн сайдын сонсголыг авч хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн яаманд иргэд болон албан байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлт, түүний шийдвэрлэлт болоод авч хэрэгжүүлж буй таван асуудлаар Эрүүл мэндийн сайдын сонсголыг авч хэлэлцлээ.

2013 оны байдлаар тус яаманд УИХ, Засгийн газрын гишүүдээс нийт 243 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд бүрэн шийдвэрлэлт 63 хувьтай, үлдсэн асуудлуудыг шийдвэрлэх шатандаа байгаа бол энэ оны эхний улирлын байдлаар 31 өргөдөл хүсэлт ирснээс бүрэн шийдвэрлэсэн 23, шийдвэрлэх шатандаа яваа асуудал найм байна.

Эрүүл мэндийн сайд доорх таван чиглэлээр өргөдлийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хүргэлээ. Үүнд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан, түүнийг бууруулах, эмнэлгийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үйлчилгээний үнэ тариф, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ уламжиллаа. Мөн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах, салбарын хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцууллаа.

Хуваалцах