Эрүүл мэндийн салбарын төсвийг зөв зарцуулах хэрэгтэй байна
"Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид төсөв мөнгө, нөөц бололцоогоо тооцоо судалгаатайгаар зөв хуваарилах хэрэгтэй" гэж эмч нар шүүмжиллээ.
Мэдээллийн алба

"Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид төсөв мөнгө, нөөц бололцоогоо тооцоо судалгаатайгаар зөв хуваарилах хэрэгтэй" гэж эмч нар шүүмжиллээ. Өвчлөл, нас баралт, мөн дугаарлалт хамгийн ихтэй эмнэлэг, мэргэжлийн салбартаа түлхүү анхаарч, асуудлыг дор дор нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.
Тухайлбал, манай улсад хавдар, зүрх судасны өвчлөл дэлхийн бусад улстай харьцуулахад өндөр, нас баралтын шалтгаан болж байна. Ялангуяа хавдрын өвчлөлийн тал хувийг элэгний хавдар эзэлж байгаа учраас үүнийг бууруулах, боловсон хүчин, тоног төхөөрөмж, байр савийг бэлтгэх нь нэн тэргүүний шаардлага болсныг салбарынхан дуулгалаа.
Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн ярилаа.


















