Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн сургалт явууллаа

Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Иргэн хүний эрүүл мэндийн боловсролыг тогтмол нэмэгдүүлж, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжөөр давхар хангаж байдаг салбаруудын нэг бол сэтгүүлзүйн салбар юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн сургалт явууллаа
Эрүүл мэндийн сургалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Иргэн хүний эрүүл мэндийн боловсролыг тогтмол нэмэгдүүлж, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжөөр давхар хангаж байдаг салбаруудын нэг бол сэтгүүлзүйн салбар юм.

Эрүүл мэндийн үйл явдал, мэдээ, мэдээлэл болон хүний эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө, зөвлөмжүүд ямар ч үед хүмүүсийн анхаарлын төвд тавигдаж байдаг. Энэхүү мэдээллийг үнэн зөв, цаг алдалгүй хүргэдэг суваг бол хэвлэл мэдээлэл /түүний хэрэгсэл/ юм. Эрүүл мэндийн сэдвээр бичдэг, туурвидаг сэтгүүлч, уран бүтээлчдийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийн мэдлэгийг тэлэх зорилгоор Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Кино Урлагийн Дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнуудад сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад “Эрүүл мэндийн ерөнхий ойлголт, Эрүүл мэндийн салбарын онцлог”, “Сэтгүүлчийн ур чадвар, өөрийнхөө үнэлэмжийг ахиулах” сэдвүүдээр Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа, сэтгүүлч, тоймч П.Баярхүү нар оюутан залуусд лекц уншсан байна.

Хуваалцах