Эрүүл мэндийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх, байгууллагын хөгжлийг хангахад удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, сэтгэлд нийцсэн үйлчилгээний ур чадварт сургах зорилгоор Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд зөвлөлгөөн зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Зөвлөлгөөнийг “Эрүүл мэнд-эрс шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн 2014 оны энэ сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Тус удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоог нэмэгдүүлэх, эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлэх талаар хэлэлцжээ.