Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит хурал боллоо

Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23-р хурлаар Коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит хурал боллоо
Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн улсын алба- тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23-р хурлаар Коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж болон шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцлээ.

Тус хурлыг ЭМУА-ТУТ-ын орлогч дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдаж, холбогдох албаны хүмүүст судалгааны ажлын зөвлөмжийн хүрээнд болон яаралтай шийдвэрлэх хэд хэдэн асуудлаар дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • Ковид-19 халдварын хариу арга хэмжээний бэлэн байдлын талаар хэрэгжиж байгаа тушаал шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг ХШҮГ-т;

  • дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шинээр нээж байгаа молекул биологийн лабораторийн бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, сургаж дадлагажуулах ЭТБХЗГ, ТЗУГ-т;

  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, жолооч бүх хүнийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дадалд сургаж, бэлтгэхийг ТЗУГт,

  • Эрүүл мэндийн байгууллагын агааржуулалт, цэвэр, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ, камержуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;

  • ХӨСҮТ-д ажиллах менежментийн багийн бүрэлдэхүүнийг шуурхай батлуулж, ажлыг эхлүүлэхийг ТЗУГ-т үүрэг болголоо.

Хуваалцах