Эрүүл мэндийн яам гамшгаас хамгаалах сургалтыг зохиолоо
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирдлагын бүрэлдэхүүний дадлага сургууль”-ийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирдлагын бүрэлдэхүүний дадлага сургууль”-ийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.ДарьСүхбаатар, ОБЕГ-ын БТХАГ-ын СБТХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар болон албаны бусад хүн оролцлоо.
Энэхүү сургуулийн арга хэмжээ нь бүх яаманд зохион байгуулагдах бөгөөд аймгуудад ч мөн зохион байгуулах ажээ.
Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх асуудал анхаарлын төвд байж, энэ чиглэлийн тодорхой ажлуудыг ч хийсээр байна. Тухайлбал, салбарын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, газар хөдлөлтийн гамшгийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн бус ажилтнуудыг гамшиг, амилуулах суурь тусламжийн чиглэлээр сургахаар ажиллаж байна гэж салбарын яамнаас мэдэгдлээ.
Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт, Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэлдэхүүний сургалт гэсэн хоёр томоохон сургалтыг зохион байгуулдаг ажээ.


















