Эрүүл мэндийн яамнаас вакцинд хамрагдаагүй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна
Вакцин хийлгээгүй хүн, 12 хүртэлх насныхан, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Мөн Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна.





















