Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдэвт сургалт боллоо

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Насжилт судлал, настны эмгэг судлал нийгэмлэгтэй хамтран “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдэвт сургалт боллоо
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Насжилт судлал, настны эмгэг судлал нийгэмлэгтэй хамтран “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Геронтологийн үндэсний төвөөс 2006 оноос эхлэн зохион байгуулж буй “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтад хамрагдсан нийслэл, хөдөө орон нутгийн нийт 140 гаруй сайн дурын идэвхтэн оролцов.

Сургалтаар настнуудад эрүүл насжилтын орчин үеийн ойлголт, остеоартритын оношлогоо, эмчилгээ, эмийн зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох лекцүүд уншигдлаа.

Уг сургалтад хамрагдсан настнууд эрүүл идэвхтэй амьдрах талаар шинэ мэдлэг, дадлага хуримтлуулсандаа талархан эрүүл насжилтыг дэмжих үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж сургалтыг үр дүнтэй боллоо гэж дүгнэлээ.

Түлхүүр үг:“Эрүүл насжилтнастны эрүүл мэнд” сэдэвт сургалт боллоо
Хуваалцах